Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөний нийтийн эзэмшлийн талбайд хийгдэж буй тохижилтын ажил бүрэн дуусжээ. Тус бүсийг НИЙСЛЭЛИЙН ХАМГИЙН ТОМ ӨРГӨН ЧӨЛӨӨ БОЛГОХ зорилтыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дэвшүүлэн 2021, 2022, 2023 онуудад нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан зөвшөөрөлгүй гарааш, чингэлэг, контейнер, ТҮЦ болон бусад объектуудыг нүүлгэн шилжүүлж, иргэдэд амарч зугаалах тохилог орчин бүрдүүлсэн байна.