Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шаардлага хангаагүй дэн буудлуудад торгуулын арга хэмжээ авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Дэн буудал нэгдсэн арга хэмжээний удирдамжийн дагуу Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Баянгол дүүгийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс нар хамтран БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах 21 дэн буудлын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:

  • Дэн буудлуудын байр нь батлагдсан зураг төслийн дагуу баригдаагүй,
  • орон сууцны 1 давхарт, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, халуун, хүйтэн усгүй,
  • угаалгын өрөө, хоол үйлдвэрлэлийн өрөөгүй, цагаан хэрэглэл урагдсан, түлэгдсэн, стандартын шаардлага хангахгүй,
  • мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгүүлээгүй, 
  • дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй, дотоод хяналт шалгалтын ажилтангүй,
  • ажилчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Их алтай трейд ХХК-ийн "Хан", Аяама-Аяама ХХК-ийн Ийгл, Их тайжийн удам ХХК-ийн "Их баялаг", Азар-Эрдэнэ ХХК-ийн "Смайл", Оюу угтуул ХХК-ийн "Найз", Юу Би Эс Ар ХХК-ийн "Мини дэн буудлуудад Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1.2, 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч, илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар албан даалгавар хүргүүлжээ.

 

Эх сурвалж: НМХГ

Миами Хит цувралын эхний тоглолтонд ялалт байгууллаа
Миами Хит цувралын эхний тоглолтонд ялалт байгууллаа
 
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.