Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн баяраар төвийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

ЦУОШГ-аас ирүүлсэн ирэх өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. Тодруулбал,

Энэ сарын 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 06-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 13:30 цагт эхэлнэ
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 13:30 цагт эхэлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +14 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +14 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.