Хамаарал бүхий этгээддээ давуу байдал бий болгосон гэх БЗС-гийн удирдлагын хэргийг АТГ-аас прокурорт шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 17 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 5 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 155 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 100 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 911 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгав. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 883 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 3 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын удирдах албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх, Боловсролын зээлийн сангийн удирдах албан тушаалтан “Л” нь хамаарал бүхий этгээддээ эдийн давуу байдлыг бий болгосон гэх, Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтан “Т”, “С” нар нь бусдад давуу байдал бий болгосон гэх, “Г” нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэх, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын удирдах албан тушаалтан “А” нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх, “О” нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан гэх, “Э” нь Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх, Дорнод аймгийн Гаалийн газрын удирдах албан тушаалтан “В” нь албан тушаалын хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Жагсаалтынхаа 9-д Х.Тэмүүжинг нэр дэвшүүлсэн АН-ын 32 дугаар тогтоолыг СЕХ албан ёсных гэж хүлээж авчээ
Жагсаалтынхаа 9-д Х.Тэмүүжинг нэр дэвшүүлсэн АН-ын 32 дугаар тогтоолыг СЕХ албан ёсных гэж хүлээж авчээ
 
Ардчилсан намын Ерөнхий сайдаар тодорсон Ц.Элбэгдорж хэлэлцүүлэгт урьж байна
Ардчилсан намын Ерөнхий сайдаар тодорсон Ц.Элбэгдорж хэлэлцүүлэгт урьж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц