Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эверестэд амиа алдсан уулчдад зориулж өнөөдөр төв талбайд зул өргөнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гэгээн дурсгалыг хүндэтгэн өнөөдөр “Зул өргөх ёслол” зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, "Ууланд дурлагсдын групп, “Улаанбаатар залуусын оролцоо” ТББ-ын дэргэдэх Улаанбаатар аялагч клуб хамтран сонирхол нэгт анд найз, ах, дүү нар Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гэгээн дурсгалыг хүндэтгэн “Зул өргөх ёслол”-ыг өнөөдөр 20:00-22:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Ташрамд дурдахад, уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг өнгөрөгч тавдугаар сарын 15-нд шерпа нар буулгасан бол Ц.Өсөхжаргалын цогцсыг уржигдар зургаан шерпа нар амжилттай буулгасан байдаг.

Иргэд энэхүү үйл ажиллагаанд оролцохоор ирэхдээ доорх зүйлсийг анхаарна уу.

1. Зул өргөсөн газрыг бохирдуулахгүйн тулд зулын доор тавих зүйл, цаас бэлдэх

2. Жаргаж дууссан зул болон бусад хог хийх уут. Явахдаа хог үлдээлгүй явах

3. Олон хүн цугласан газар хувийн эд зүйлдээ болгоомжтой байх

4. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг гэмтээхгүй, хамгаалах

5. Бусад иргэд, байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх

6. Согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх

7. Үймээн самуун үүсгэхгүй байх

8. Бусдын эрхийг хүндэтгэх

9. Зөвшөөрөгдсөн цагт үйл ажиллагааг дуусгаж тарах

Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ
Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц