Ардчилсан намын ҮБХ-ны энэ сарын 20-ны хуралдаанаар УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрс тодорсон. Тус намын жагсаалтаар нэр дэвшигчдийн есдүгээрт ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин бичигдэж байсан юм.
Харин өнөөдөр СЕХ-ноос "АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, Хуульч Д.Оросоо нар хоёр тогтоол ирүүлсэн" гэж мэдэгдсэн. Улмаар жагсаалтын есдүгээрт АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт бичигдэж эхэлсэн талаар мэдээлсэн юм.
Тэгвэл энэ талаар ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин "Цөөн биш хүний баг хууларч, шалдан царайгаараа үнэнтэй тулж шарагдахыг харж байна. Замын уртад биш эхэнд таньж авсан нь олз юм даа. Нам албан ёсны шийдвэрээ гаргасан. Жагсаалтын 9-р байр хөдлөхгүй" гэх тайлбарыг өглөө.