Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн гурван нам нэр дэвшигчдийн мэдээллээ ирүүлээгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс нэр дэвшигч болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч дууслаа. Тодруулбал, 19 нам, 2 эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, нийт 1370 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлсэн байна. Харин сонгуульд оролцохоор бүртгүүлсэн Гэр хороолол хөгжлийн нам, Дэлхийн монголчууд нам, Монголын либерал нам нэр дэвшигчдийн баримт бичгийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, Ардчилал шинэчлэлийн нам энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн аж.

Эверестэд осолдож амиа алдсан уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг зургаан шерпа амжилттай буулгажээ
Эверестэд осолдож амиа алдсан уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг зургаан шерпа амжилттай буулгажээ
 
Баянхонгор аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй тул УОК-оос 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Баянхонгор аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй тул УОК-оос 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.