Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ: Нам эвслийн 1370 нэр дэвшигч, 45 бие даагчийн бичиг баримтыг хүлээн авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс нэр дэвшигч болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг 2024 оны тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хүлээн авлаа.

Ажлын хэсэгт 19 нам, 2 эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, нийт 1370 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлэв.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн Гэр хороолол хөгжлийн нам, Дэлхийн монголчууд нам, Монголын либерал нам нэр дэвшигчдийн баримт бичгийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, Ардчилал шинэчлэлийн нам энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 45 бие даан нэр дэвшүүлэгч баримт бичгээ ирүүллээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор буюу 2024 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.

“Алтан цом“-ын төлөөх цуврал барилдаанд Ховд аймгийн баг түрүүллээ
“Алтан цом“-ын төлөөх цуврал барилдаанд Ховд аймгийн баг түрүүллээ
 
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.