Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын карказыг буулгаж, ногоон байгууламж болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг СХД-ийн 7-р хороо, Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан зарим үүрэг даалгарын өгч ажиллаа.

Тодруулбал, Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын карказыг эзэмшигчтэй нь зөвшилцөж, буулгахаар боллоо.

Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг: Ард харагдаж байгаа 300 м2 талбай бүхий газар дээр дутуу баригдсан барилгын компанийн захирал болох н.Батбаатартай ярилцаад нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламж болгохоор тохиролцлоо. Анх 2005 онд олгогдож байсан газрыг тус компани 2008 онд худалдан авч барилгын ажлаа эхлүүлсэн байдаг. Холбогдох хууль, тогтоомжуудад нийцэхгүй байх магадлалтай гээд шүүхийн маргаанууд үүссэн учраас барилгын ажил удааширч зогсонги байдалд орсон юм билээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн нийслэл Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулж иргэдэд ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ногоон байгууламж байгуулахаар харилцан зөвшилцөж байна.

МАРГААШ: Улаанбаатарт 17 хэм дулаан, өдөртөө хотын зүүн хэсгээр бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 17 хэм дулаан, өдөртөө хотын зүүн хэсгээр бага зэргийн бороотой
 
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь…
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь…
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.