Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь хурал Монгол Улсад болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 24 секунд

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөх хорооны 48 дугаар хурлыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг хүчээ нэгтгэсэн бүс нутгийн төлөө: Урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулах гэж байна.

Энэхүү хурлыг хоёр жил тутам нэг удаа Коломбын төлөвлөгөө байгууллагын гишүүн улсууд ээлжлэн зохион байгуулдаг. Хурлын үеэр гишүүн улсуудад тулгамдаж буй хөгжлийн асуудлууд болон уг байгууллагаас бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг хэлэлцдэг. Монгол Улсад зохион байгуулах 48 дахь хуралд гишүүн 28 улсын Засгийн газрын төлөөлөгчид болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцоно.

“Коломбын төлөвлөгөө” байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь хурлыг Монгол Улсад зохион байгуулах нь уг байгууллагатай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бусад гишүүн орнуудтай хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, мансууруулах бодисын хууль бус худалдааг зогсоох зэрэг боломжийг бүрдүүлэхэд ач холбогдолтой.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор “Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөө” байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дугаар хурлыг 2024 оны 05 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Коломбын төлөвлөгөө байгууллагын тухай

Шри Ланка улсад төвтэй “Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөө” байгууллага нь 1951 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийн Засгийн газар хоорондын байгууллага юм. Тус байгууллагын гишүүнээр 28 улс элссэн бөгөөд үүнд АНУ, Австрали, Шинэ Зеланд тэргүүтэй өндөр хөгжилтэй орнуудаас гадна Ази, Номхон далайн бүсийн хөгжиж буй улсууд багтдаг. Монгол Улс тус байгууллагад 2004 онд гишүүнээр элссэн.

Коломбын төлөвлөгөө байгууллага нь Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг болон нийгмийн хөгжлийг дэмжих, гишүүн улсууд хоорондын техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, технологи шилжүүлэх, хуваалцах явцад дэмжлэг үзүүлэх, хөгжлийн туршлага солилцох ажлыг зохион байгуулах үндсэн зорилготой.

Энэ хүрээнд тус байгууллага дараах дөрвөн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

  1. Мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр зөвлөх хөтөлбөр,
  2. Хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх хөтөлбөр,
  3. Жендэрийн хөтөлбөр,
  4. Байгаль орчны хөтөлбөр.

“Коломбын төлөвлөгөө” байгууллагын одоогийн хэрэгжүүлж буй хөтөлбөр нь даяарчлагдаж буй зах зээлийн эдийн засаг бүхий орчинд нийтийн эрх зүйн бодлого боловсруулах, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, гишүүн улсуудад хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.

Нийслэлийн 6 байршилд 6.8 км авто зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна
Нийслэлийн 6 байршилд 6.8 км авто зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.