Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлантбаатар: Санхүүжилт зогсвол дараагийн автобуснууд орж ирэхэд гацаа үүсэх тул “Шийдээд яв“ гэдэг чиглэл шат шатандаа өгөгдсөн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн Daewoo маркийн "НОГООН АВТОБУС"-ны худалдан авах ажиллагааг хянан шалгах нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр Тэнүүн Огоо ХХК-аас эхний 20 автобусыг хүлээж авсан Ажлын хэсгийн дарга болох Нийслэлийн нийтийн тээврийн газрын Ачаа тээвэр логистикийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч асан Б.Мөнхболд "Daewoo-н автобуснуудыг хүлээж авах боломжгүй гэж дүгнэсэн ч удирдлагууд “Байгаагаар нь хүлээгээд авчих“ гэсэн тул гарын үсэг зурсан“ гэсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга асан Б.Жавхлантбаатар "Ажлын хэсгийн дарга автобусанд дутуу зүйлс байгааг танилцуулсан. Би ч үүнийг салбарын сайдад танилцуулсан. Санхүүжилт зогсвол дараагийн автобуснууд орж ирэх ажилд гацаа үүсэх тул "Шийдээд яв" гэдэг шат шатандаа чиглэл өгөгдсөн" гэсэн юм.

Сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэх хэрэгт шалгагдаж байхдаа гадаад руу явсан Г-г хил дээр саатуулжээ
Сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэх хэрэгт шалгагдаж байхдаа гадаад руу явсан Г-г хил дээр саатуулжээ
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.