Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.21) эхэллээ.
Энэ үеэр шинжээч "Тэнүүн огоо" ХХК-д үнийн саналын урилгыг 2023 оны нэгдүгээр сарын 13-нд хүргүүлсэн хэр нь бусад зургаан компанид нэгдүгээр сарын 17-19-ны хооронд хүргүүлсэн. Эдгээр компаниудад материал бүрдүүлэхэд 1-3 хоногийн л хугацаа өгсөн" гэв.