Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН сонгуульд ялалт байгуулвал Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох тогтоолыг УЗ-өөс баталжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох намууд өчигдөр /2024.05.20/ хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулсан. Энэ үеэр МАН-ын Удирдах зөвлөл дараагийн Ерөнхий сайдын томилгоотой холбоотой асуудал дээр санал нэгджээ. Тодруулбал, МАН энэ удаагийн УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан тохиолдолд Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар одоогийн намын дарга Л.Оюун-Эрдэнийг томилохоор санал нэгдэж, тогтоол баталжээ. Учир нь МАН Үндсэн дүрэмдээ “УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан байдаг ч өмнөх удаагийн туршлагаас харахад, сонгуулийн дараа бага хурлаа хуралдуулж улмаар шинэ Ерөнхий сайд хэн байх талаар асуудлыг хэлэлцэх тохиолдол гарч байсан.

Тухайлбал, 2016 оны сонгуулийн дараа МАН тухайн үеийн намын дарга М.Энхболдыг бус Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилж байв. Тэгвэл ийм үйл явц өрнөхөөс "сэргийлж", энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс хамаарч дараагийн Ерөнхий сайдад намын даргаа нэр дэвшүүлэхээр тус намын Удирдах зөвлөл санал нэгдсэн нь энэ аж.

ШУУД: “НОГООН АВТОБУС“-ны худалдан авах ажиллагааг хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол үргэлжилж байна
ШУУД: “НОГООН АВТОБУС“-ны худалдан авах ажиллагааг хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол үргэлжилж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд