"Лиценз"-ийн Хянан шалгах түр хорооны сонсгол 2024 оны тавдугаар сарын 29-30-нд болно. Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ үеэр:
-Богино хугацаанд хянан шалгах түр хороо ажилласан учраас зардал, чирэгдэл гарлаа. Хуваарилсан төсөв бага учраас уурхай бүр дээр очоод шалгаж ажилласан эсэх нь хэцүү. Жишээ нь өмнө нь ажиллаж байсан уурхайг хэзээ зогссон гэдгийг тогтоохын тулд олон талын мэргэжилтэн ажиллах шаардлагатай. Бидэнд тийм их хэмжээний хүний нөөц, төсөв байхгүй. Тиймээс бэлэн байгаа нотлох баримт дээр суурилна. Дижитал хэлбэрийн мэдээлэлд тулгуурлаж байгаа. 2014 оноос өмнөх бичиг цаас, архив дээр суувал хэдэн арван хүн хэрэгтэй. Дээрээс нь цаг хугацаа шаардлагатай.