Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Галт тэрэгний урдуур дайрч ноцтой осол гаргасан жолоочийн биеийн байдал хэвийн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Өнөөдөр 06:00 цагийн орчимд Ерөө-Орхон хоорондын төмөр замын гарам дээр том оврын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарсан. Улмаар галт тэрэг онхолдсон талаар мэдээлсэн билээ. Энэ талаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс мэдээлэл өглөө. Одоогоор сэргээн засварлах ажил үргэлжилж байна. Осолтой холбогдуулан "УБТЗ" ХНН-ийн Тээврийн хяналтын дарга н.Цогт хэлэхдээ " Ерөө өртөөнөөс Улаанбаатарыг чиглэсэн ачааны галт тэрэгний урдуур шороо ачсан хүнд даацын автомашин замын хөдөлгөөний дүрэм зөрчиж улаан гэрэл ассан байхад урдуур дайрч, хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан ноцтой осол боллоо. Галт тэрэг 31 вагонтой аялж явсан. Зургаан вагонтой зүтгүүр замаас гарсан. Хово машины жолооч болон туслах машинч, зааварлагч машинч нарын биеийн байдал тогтвортой байна" гэв.

Д.Мөнх-Эрдэнэ: Автобусны худалдан авалтыг нууцад оруулах боломжгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Автобусны худалдан авалтыг нууцад оруулах боломжгүй
 
Баянзүрх уулын хишиг барилдаанд Ц.Бямба-Отгон арслан түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
Баянзүрх уулын хишиг барилдаанд Ц.Бямба-Отгон арслан түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.