Сүүлийн өдрүүдэд хогийн цэгт гарсан гал түймрийн дуудлага нийслэлийн хэмжээнд нэмэгдэх болжээ. Иймд хогийн цэгийн дэргэд автомашинаа байрлуулахгүй байхыг онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв. Мөн иргэд орон сууцны хогийн суваг, хотхон дунд байршуулсан хогийн цэгт галын аюулгүй байдлыг хангах, тамхины цог, үнс нурмыг бүрэн унтрааж ил гал гаргахгүй байхыг зөвлөлөө.
Ойрын үед хэт халж байгаатай холбогдуулан ус цаг уурын байгууллагаас гал түймрийн аюулаас болгоомжлохыг ч бас сэрэмжлүүлээд байна.