Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймагт ажиллалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сүхбаатарт аймагт ажиллалаа. 2010 онд батлагдсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн хүрээнд Баруун-Урт сумаас 6 км зайд орших Сайншанд-Баруун-Урт чиглэлийн 317 км төмөр замын төгсгөлийн цэгт мэргэжилтнүүдийн хамт ажиллажээ. Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголчууд өөрсдөө төмөр замаа барьж, бетон дэрээ үйлдвэрлэж чаддаг гэдгийг Цогтцэций-Гашуунсухайт, Цогтцэций-Зүүнбаян чиглэлд барьж буй 700 орчим км төмөр замын ажлаар батлан харуулсан. Одоо бид зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам, Баруун-Уртыг Чойбалсантай холбох ажлыг эхлүүлэх хэрэгтэй” гэж онцлов.

Моттоо ХХК Нийгмийн Даатгалын газар цалинг бүрэн бус тайлагнадаг байсан нь тогтоогдлоо
Моттоо ХХК Нийгмийн Даатгалын газар цалинг бүрэн бус тайлагнадаг байсан нь тогтоогдлоо
 
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.