Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Коронавирусын батлагдсан тохиолдол 311, эдгэрсэн тохиолдол 300 боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусын шинжилгээ, эмчилгээний талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "2020 оны 09 сарын 11-13-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус 2 судлалын лаботари, Дархан-Уул аймгийн салбар лаботарит нийтдээ 1803 хүнд шинжилгээ хийлээ. Үүнд:

  • 2020 оны 8-р сарын 29-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 207 хүний давтан шинжилгээ,
  • 8-р сарын 24-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 257 хүний давтан шинжилгээ,
  • 8-р сарын 28-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 100 хүний давтан шинжилгээ
  • 9-р сарын 12-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 263 хүний шинжилгээ
  • 8-р сарын 30-нд Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 245 хүний давтан шинжилгээ,
  • Сүхбаатар аймагт тусгаарлагдсан 71 хүний давтан шинжилгээ,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 255 хүний давтан шинжилгээ,
  • Сайн дураараа шинжилгээ өгсөн 46 хүний шинжилгээ,
  • Ажиглах, тусгаарлах байранд байгаа 200 хүний давтан шинжилгээ,
  • Алтанбулгийн боомтоор орж ирж тусгаарлагдсан ачаатээврийн 77 жолоочийн шинжилгээ
  • Сувилалд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ,
  • 9 сарын 11-нд Алтанбулаг  боомтоор орж ирж тусгаарлагдсан 68 хүний шинжилгээ
  • Орхон аймагт тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 18 хүний шинжилгээнүүдэд бүгдэд коронавирус илрээгүй байна.

Монгол Улсад нийт 311 коронавирусын тохиолдол бүртгэгдэж өнөөдөр 2 хүн эдгэрч дараагийн сувилалруу шилжлээ. Үүнд хамгийн сүүлчийн энхийг сахиулагч эрэгтэй 44 хоног эмчлэгдээд гарч байна. 24 настай эрэгтэй 31 хоног эмчлэгдээд гарч байна. Улмаар эдгэрсэн хүний тоо 300 болж байгаа юм. Одоогийн байдлаар 10 хүн эмчлүүлж байна. Үүний 4 нь хүндэвтэр , 6 нь хөнгөн байна. Бидний төлөвлөгөө бол энэ өвлийг давах юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн эмчилгээний орны тоог нэмж байна. Мөн улсын хэмжээнд ковид оношлох лабораторийн цэгүүдийг Ховд, Дорнод, Дархан, Орхон, хойд Сэлэнгэ, Дорноговь, Замын-Үүд зэрэг гаруудад нэмсэн. Мөн эмч, лаборант нарыг сургаж эмчилгээний багуудыг мэргэшүүлж байна." гэлээ.

 

Л.Дэлгэрмаа

Мэссигийн
Мэссигийн "нууц авьяас"
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.