УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас тойрог болон намын жагсаалтаар нэр дэвшүүлэх гишүүдээ бага хурлаараа тодруулах юм. Яг одоо намын удирдах зөвлөл хуралдах товтой боловч гишүүдийн ирц хүрээгүй байгаа тул 19:00 цагт эхлүүлэхээр түр хойшлуулаад байна.
Тодруулбал, намын удирдах зөвлөлийн хуралдаанаар нэр дэвшилттэй холбоотой асуудлаа цэгцэлсний дараа бага хурлын гишүүдийн саналаар нэр дэвшигчдээ эцэслэн баталгаажуулах юм. Хуульд заасны дагуу өнөөдөртөө багтааж намын бага хурлаас гаргасан шийдвэрийн дагуу 126 нэр дэвшигчийн нэрсийг СЕХ-нд хүргүүлэх юм.