Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэнд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 5 секунд

Хан-Уул дүүргийн прокурорын газраас мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэнд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, иргэн Д, Г нь ашиг олох зорилгоор нэр бүхий домайн хаяг нээж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Цахим мөрийтэй тоглоомын орчинд poker буюу мөрийтэй тоглоомын аппликешин, сайт нээж, зохион байгуулж байгаа гэмт этгээдүүд нь хэд хэдэн акаунтаар нэг тоглогчтой бооцоотой тоглоом зохион байгуулж, бусдыг төөрөгдүүлэн мөнгийн луйвардан авдаг ажээ. Өөрөөр хэлбэл цахим тоглоомын өрөө гэж нэрлэн мөрийтэй тоглоом тоглож байгаа 8 иргэнийг нэг группт оруулдаг.

Харин тоглож байгаа найман иргэний 3-4 нь зохион байгуулагч этгээд өөрсдөө байх бөгөөд хуурамч акаунт 3-аас 4, зарим тохиолдолд түүнээс дээш хаяг нээж, гар утас, таблет гэх мэт төхөөрөмжөөр нэгэн зэрэг нэвтрэн тоглож байдаг.

Энэ нь бусад иргэдэд олон тоглогч байгаа мэт сэтгэгдэл төрүүлэн, олон хүнтэй тоглож байгаа мэт боловч энэ төрлийн мөрийтэй тоглоомонд донтсон этгээд нь мөнгө хожих ямар ч боломжгүй байдаг, мөнгө хийх тусам үргэлж хохирч байдаг байна.

Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байгаа гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа нэгэн төрлийн гэмт этгээдүүдийн үйлдийн арга, таныг өдөөх арга гэдгийг үүнийг сонирхогч, мөнгө хожих горьдлого тээгч та бүхэн анхаарах хэрэгтэй.

Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг ДААЛГАЛАА
Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг ДААЛГАЛАА
 
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц