Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн “Зоо нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 243 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км/-т өчигдөр /2024.05.19/ өдрийн 22:52:23 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 22:58 цагт ООГХ-ээс ОБГ-т цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянлиг сумын Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.