Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сарны гадаргуу ус, агааргүй боловч “зэвэрч” эхэлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 27 секунд

Саран дээр хийсэн судалгаануудын үр дүнд эрдэмтэд гайхмаар сонин зүйл олж мэджээ. Тодруулбал, саран дээр ус, агаар байхгүй хэрнээ гадаргуу нь учир битүүлгээр зэвэрч эхэлсэн байна. Энэхүү гайхалтай нээлт 2008 онд Энэтхэгийн сансрын судалгааны агентлагийн Чандраяан-1 хиймэл дагуул сарнаас мөс илрүүлсэнтэй холбоотой гэнэ.

Хавайн их сургуулийн Шуай Ли тэргүүтэй эрдэмтэд сарны гадаргуу дээрээс төмрийн оксид буюу зэв илрүүлсэн аж. Гэвч зэв үүсэхэд агаар ус зайлшгүй шаардлагатай юм. Энэ тухай Шуай Ли хэлэхдээ  “Энэ үнэхээр төөрөлдөм нээлт боллоо. Сар бол зэв үүсэх боломжгүй газар” хэмээсэн байна. Нарнаас үүдэлтэй сансрын салхинаас болж сарны гадаргуу дээр хүчилтөрөгчийн эсрэг элемент болох устөрөгч их хэмжээгээр унадаг байна. Устөрөгч нь хүрэлцсэн материалаасаа электрон салгаж авдаг биш, харин ч тухайн материалдаа электрон нэмдэг шинж чанараараа төстэй.

Түүнчлэн сар маш хурдтай эргэлддэг учир сансрын тоосонцрууд саран дээрх мөсийг мөргөхдөө бага багаар хайлуулсан нь хүчилтөрөгч, хөрсөн дэх төмөрлөгтэй холилдож, зэв үүсгэж байгаа гэж эрдэмтэд үзжээ.

Эх сурвалж: RT

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.