Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завханы хойд хэсэг, Хөвсгөлийн нутгаар нойтон цас орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2020 оны 9 дүгээр сарын 12-ны  8-20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх  болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи  баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,  Идэр голын хөндийгөөр  4-9 хэм, Их нууруудын хотгор, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм,  говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар  22-27 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

Зургийн тайлбар: Хөвсгөл аймаг Ханх сум 2020.09.12-ны өглөөний байдлаар

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 17-19 хэм дулаан байна.

Тодруулга: Иргэд хунгийн чуулганыг
Тодруулга: Иргэд хунгийн чуулганыг "үргээж, цочоож" явуулсан тохиолдол байхгүй
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.