Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 17 секунд

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.14/ хуралдаан 10 цаг 37 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүнээс 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Энэ талаар хуулийн төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Тэрбээр,

"Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн “нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан улс орон байх” зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд манай улсын өргөн уудам нутаг, хил хязгаар болон нүүдэлчин ахуй, соёлыг үеэс үед өвлөн хадгалж, хамгаалж байгаа уугуул иргэд болох малчид, малчин өрхийн талаар төрөөс баримтлах бодлогод онцгой анхаарч, тэдгээрийн нийгмийн баталгаа, амьжиргааны нөхцөлийг сайжруулах, уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлээ тогтвортой эрхлэх, хөгжих таатай боломжийг бүрдүүлэх эрх зүйн үндэслэл, шаардлага байна. Малчдын эрх зүйн байдлыг холбогдох хуулиудтай уялдуулж, бие даасан хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай тул уг хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.

Хуулийн төслийн зорилго нь уламжлал, өв соёлыг хамгаалж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх малчны эрх зүйн үндсийг тодорхойлох, малчны хөгжил, бүтээмж, хариуцлагатай байдал, хамтын санаачилга, өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ" гэв.

Мөн Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн ба энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Энэ онд нийслэлийн хэмжээнд 17 байршлын замыг засаж, шинэчилнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 17 байршлын замыг засаж, шинэчилнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.