Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Rio tinto” Засгийн Газарт буулт хийлээ

Огноо
Унших
1 минут 9 секунд

Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг “Rio tinto” компаний зүгээс уурхайн хөрөнгө оруулалтыг анхлан 5 тэрбум долларын гэрээтэй хийж байсан бол шинэчлэсэн гэрээ бүрт хөрөнгө оруулалтыг нэмсээр хамгийн сүүлд 4.7 тэрбум доллараар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь төсөлд шаардлагатай бодит санхүүжилтээс хэт их байсан ба санхүүжилтийн дүнд Монгол улсын ЗГ-ын ногдол ашиг авах хугацааг зохиомлоор хойшлуулж буй явдал юм. Үүний эсрэг Монгол улсын Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Rio tinto” компанийг олон улсын шүүхэд өгөхөө мэдэгдээд байсан билээ.

Энэ асуудлаар өчигдөр “Rio tinto” компани шинэчилсэн  мэдээллийг өөрсдийн цахим хуудаснаа байршууллаа.

Тодруулбал, тэд дээрх төслийн санхүүжүүлэгч нартай хамтран зээлийг дахин ангилахаар болжээ. Ингэснээр төсөл хэрэгжихэд шаардлагатай хэмээн төсөөлж байсан санхүүжилтийг 1.4 тэрбум доллароор бууруулах боломжтой гэж тооцжээ.

О. Жаргалбаяр

40 хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болголоо
40 хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болголоо
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.