Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүнсний дэлгүүрийн хөргөгч шатаж 328 хүнийг утаажилтын бүсээс гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутагт өчигдөр хүнсний дэлгүүрт гал гарч, 328 хүнийг утаажилтын бүсээс гаргасан байна. Онцгой байдлын газрын мэдээлснээр гал түймрийн дуудлага өдрийн 15:29 цагт бүртгэгджээ. Энэ дагуу дүүргийн онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн албан хаагчдыг очиход иргэн О-ийн хүнсний дэлгүүрийн зориулалттай 3 өрөө 62 м2 байранд 4 ширхэг хөлдөөгч шатаж байсныг унтраажээ. Харин галын шалтгаан нөхцлийг одоогоор урьдчилсан байдлаар мэдээлэх боломжгүй гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газраас хариу тайлбар өгөв. Учир нь үзлэг шалгалт одоогоор хийгдэж байгаа тул дүгнэлт хамгийн багадаа 14 хоногийн дараа гарах нь.

Найрамдал зуслангийн хоёрдугаар ээлжийн захиалга маргааш 11.00 цагт нээгдэнэ
Найрамдал зуслангийн хоёрдугаар ээлжийн захиалга маргааш 11.00 цагт нээгдэнэ
 
Балба-Төвөдийн хил дээр тохиосон үерийн дараа 9 хоног хонгилд дарагдсан 2 ажилчин амьд гарчээ
Балба-Төвөдийн хил дээр тохиосон үерийн дараа 9 хоног хонгилд дарагдсан 2 ажилчин амьд гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.