Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК-д цугласан хандивын мөнгөөр цагаан захтнуудаа урамшуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн 5-р сард “Ковид-19- цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт зохион байгуулагдаж байсан. Энэ үеэр сургалтыг амжилттай зохион байгуулж, идэвхи санаачлагатай ажилласан гэх үндэслэлээр Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан С.Амарсайхан нийслэлийн бүх дарга нарт 1,000,000 төгрөгийн мөнгөн  шагналыг олгох тухай захирамж гаргажээ. Ингэхдээ уг шагналын мөнгийг УОК-ын хандивын дансанд цугласан мөнгөнөөс авах заалт оруулсан тухай баримтыг www.zarig.mn мэдээлэсэн билээ. Тэгвэл сайд дарга нар өөрсдийгөө шагнаж урамшуулсан явдал үүгээр дуусахгүй бололтой. 

Өөр эх сурвалжийн мэдээллээр сонгуулийн өмнө нийслэлийн захиргааны бүх албан хаагчдыг 1,000,000 төгрөгөөр шагнаж урамшуулсан гэх мэдээлэл байна. Халуунд халж хүйтэнд хөрдөг цагдаа, эмч, аврах албаныханы цалин хангамжийг нэмээгүй хэрнээ цагаан захтнуудаа хандвийн мөнгөөр урамшуулсан явдлыг олон нийт таашаахгүй байна. Мөн ковид-19 цар тахлын улмаас эдийн засаг хүндэрсэн, төсөвт тодотгол хийж үргүй зардлаа танана гэсэн байхад бүх яам дарга, ажилтнуудынхаа цалинг олон нийтэд мэдэгдэхгүй 30-40 хувиар нэмсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар Сангийн яам, нийслэлийн засаг захиргаа олон нийтэд мэдээлэл өгөх шаардлагатай юм. 

 

 

Түгжрэлийг бууруулах 32 саналыг дэвшүүлжээ
Түгжрэлийг бууруулах 32 саналыг дэвшүүлжээ
 
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.