Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв шуудан орчимд бие зассан Хятад иргэд цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн учраас 20 хоног баривчлахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Тавдугаар сарын 10-ны өдрийн 21 цаг орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Цахим хөгжлийн яамны зүүн талд 3 эрэгтэй олон нийтийн гудамж, талбайд бие засаж байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Тус мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад гадаад улсын 3 иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх зөрчлийг үйлдсэн болохыг тогтоогдсон.

Улмаар Цагдаагийн байгууллагаас дээрх иргэдийг 10 мянган төгрөгөөр торгосноос гадна бусад зөрчлүүдээр ч мөн шалгаж байна. Тодруулбал, төрийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, олон нийтийг үл хүндэтгэж, биеэ авч явах нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн хэргийг өнөөдөр шүүх хэлэлцжээ.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс 20 хоног баривчлахаар болсон байна.

Чингэлтэй дүүргийн 1850 хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдана
Чингэлтэй дүүргийн 1850 хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдана
 
БОЛОВСРОЛЫН ЯАМ: 1-2 дугаар ангид багшийн туслахаар ажиллах боломжтой, бэлтгэгдсэн 119 багшийн нөөц байна
БОЛОВСРОЛЫН ЯАМ: 1-2 дугаар ангид багшийн туслахаар ажиллах боломжтой, бэлтгэгдсэн 119 багшийн нөөц байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.