Энэ сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар сургуулийн 30 гаруй сурагч хоолны хордлого авсан байж болзошгүй гэсэн шинж тэмдэгтэй эмнэлэгт хандсан. Эдгээрээс 14 хүүхэд сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол энэ тоо 27 болон нэмэгджээ.
Есдүгээр сарын 7-нд Мандал сумын онцгой комисс хуралдаж, гуравдугаар сургуулий үдийн цай хөтөлбөрт хамрагддаг бага ангийн 25 ангийн 810 сурагчид эрүүл мэндийн үзлэг, тандалт хийхээр болсон.
Хоолны хордлого авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй хүүхдүүдийн шээс, цусны шинжилгээний урьдчилсан хариу гарсан. Уг шинжилгээгээр бактерийн гаралтай халдварт өвчин гэдэг нь тогтоогдсог аж.