Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван охиноо зуурдаар алдсан хосууд гэрээ цэцэрлэг болгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Өнгөрсөн нэгдүгээр сард Дархан-Уул аймагт гэртээ цоожтой үлдсэн гурван хүүхэд  харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарч байсан. Гурван охиноо зуурдаар алдсан залуу хос  Г.Чинбат, Н.Алтанзул нарт ард иргэд хандив цуглуулан өгч байв. Тэд сайхан сэтгэлтэй хүмүүсийн цуглуулж өгсөн мөнгөөр эмнэлэгт тоног төхөөрөмж авч өгч байсан билээ. 

Харин энэ удаад тэд гэрээ цэцэрлэг болгон тохижуулж,  цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүдийг Н.Алтанзул өдөртөө гэртээ харж байгаа гэнэ. 

Энэ тухайгаа тэрээр  энэ тухайгаа "Ингээд өөртөө ажлын байртай боллоо. Нэг сарын хичээл зүтгэл, туслаж дэмжсэн хүмүүсдээ баярлалаа. Цаашдаа би илүү ихийг бүтээж зорьсон зорилгодоо хүрнээ. Одоо би өөрийн гэсэн зүйлээ хамгаалах болно. Энэ их хичээл зүтгэлийг минь бурхан удахгүй шагнаж гурван сахиусыг минь буцааж өгөхөд л болно" гэжээ. 

Ховд аймгийн хэмжээд 525 га талбай эвдрэлд орсныг тогтоов
Ховд аймгийн хэмжээд 525 га талбай эвдрэлд орсныг тогтоов
 
НЗДТГ: Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг цуцаллаа
НЗДТГ: Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг цуцаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.