Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ой тогтоолтын сургалтад хамрагдсан хүүхдүүдийн төлбөрийн 20 хувийг өөртөө авсан эрхлэгчийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Прокурорын байгууллага 2024 оны тавдугаар сарын 6-наас 10-ны өдрүүдэд 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 94, Өмчлөх эрхийн эсрэг 61, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Авлига, албан тушаалын тус бүр 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Э.А нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ой тогтоолтын сургалтад хамрагдсан хүүхдүүдийн төлбөрийн 20 хувийг цэцэрлэг хөгжүүлэх санд төвлөрүүлэх нэрийдлээр өөртөө шилжүүлэн авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч гадаадын 11.862 иргэн байна
Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч гадаадын 11.862 иргэн байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц