Өнгөрөгч баасан гараг буюу тавдугаар сарын 10-ны 21:00 цагийн орчимд Цахим хөгжлийн яамны зүүн талд гурван эрэгтэй олон нийтийн гудамж, талбайд бие засаж байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор тэдгээр иргэдийг 10 мянган төгрөгөөр торгосон талаар бид өмнө мэдээлж байсан.
Тэгвэл Цагдаагийн байгууллагаас дээрх иргэдийг 10 мянган төгрөгөөр торгосноос гадна бусад зөрчлүүдээр ч мөн шалгаж, шийтгэсэн талаар мэдээллээ. Тодруулбал,
"Цагдаагийн байгууллагаас гадаадын хоёр иргэнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 5.1, 5.2, 15.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Шалгалтын явцад гудамж талбайд бие зассан үйлдэлд ЗТХ-ийн 5.1 дүгээр зүйлд зааснаар 10 нэгжээр, төрийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн үйлдэлд ЗТХ-ийн 15.2 дугаар зүйлд зааснаар 250 нэгжээр тус тус торгож, олон нийтийг үл хүндэтгэж, биеэ авч явах нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн үйлдэлд ЗТХ-ийн 5.2 дугаар зүйлд зааснаар өнөөдөр шүүхээр шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа.
Зөвхөн 10 нэгжээр торгосон нь эцсийн шийдвэрлэлт биш бөгөөд нэг үйлдэлд оногдуулсан шийтгэлийн хэмжээ юм" гэх мэдээллийг өглөө.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 5.1, 5.2, 15.2 дугаар зүйлтэй ЭНД дарж танилцаарай.