Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв шуудангийн орчимд ил бие зассан Хятадуудыг 10 мянган төгрөгөөр торгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Цагдаагийн байгууллагаас олон нийтийн газарт зүй бусаар авч явсан гэх гадаад улсын иргэдийг шалгаж, 10 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ХМОНХХ-ийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэгээс тодруулахад "Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтэсээс гадаад улсын иргэдтэй холбогдох зөрчлийг шалгаж Зөрчлийн тухай хуулийн хуулийн 5.1 дүгээр зүйл ангиар торгууль ногдуулсан" гэв. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд "Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ.

Сануулахад, энэ сарын 10-ны 21:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Цахим хөгжлийн яамны зүүн талд гурван эрэгтэй олон нийтийн гудамж, талбайд бие засаж байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт оруулсан юм.

Хавиргын боомт чиглэлийн 124.5 км замыг жилийн дараа нээнэ
Хавиргын боомт чиглэлийн 124.5 км замыг жилийн дараа нээнэ
 
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.