Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Коронавирусын батлагдсан тохиолдол 311 боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

ХӨСҮТ болон УОК-ийн шуурхай штабаас коронавирусын шинжилгээ, тусгаарлах байрны асуудлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “1816 хүн шинжилгээ хийхэд ОХУ-ын ачаа тээврийн  53 настай жолоочоос коронавирус илэрч батлагдсан тохиолдол 311 боллоо. Нийт батлагдсан тохиолдлын 96 хувь нь эдгэсэн. Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 9, гэрийн ажиглалтад 26 хүн байгаа бол 263 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. ХӨСҮТ, тусгаарлах байранд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудад эрсдлийн судалгааг хийж байна.” гэв.

Тусгаарлах байрны асуудлаар УОК-ийн шуурхай штабаас Д.Жавхланбаяр: “Улаанбаатар, Төв аймагт 35 тусгаарлах байранд 2705 иргэн байна. Орон нутагт 13 тусгаарлах байранд 541 иргэн байна. Гэрийн тусгаарлалтанд Улаанбаатар хотод 2266, орон нутагт 530 иргэн байгаа бол улсын хэмжээнд тусгаарлалтаас гарсан 16166 иргэн байна.” гэлээ.

 

Сураггүй алга болсон иргэнийг айлаас олжээ
Сураггүй алга болсон иргэнийг айлаас олжээ
 
ЦУОШГ: Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орно
ЦУОШГ: Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.