Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Франц улсад нэг өдөрт 10 мянга орчим халдварын “шинэ тохиолдол“ илэрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 44 секунд

Францад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 10 мянга орчим тохиолдол шинээр илэрчээ. Энэ нь тус улсад халдвар тархаж эхэлснээс хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. Францын эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын мэдээлснээр, “COVID-19” халдварын 9843 тохиолдол илэрсэн нь өнгөрсөн баасан гарагт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтээс 900 орчмоор нэмэгдсэн байна гэжээ. Халдварын тохиолдлын тоогоороо дэлхийд долоодугаарт жагсаж буй Францад халдвар авсан хүний тоо 353944-т хүрч, 30800 гаруй хүн нас барсан байна.

Дэвсгэр мэдээлэл:                                                                                                                                       2013 оны нэгдүгээр сарын 1-ны байдлаар Франц улсад 63,702,000, далайн чанад нутаг дэвсгэрт 2,692,000, тэдгээрийн нийлбэр 66,394,000 хүн амьдарч байжээ. Франц улс жил бүр 82 сая гадаадын жуулчдыг хүлээн авдаг бөгөөд жуулчдынхаа тоогоор тэргүүлдэг байна.

А.Мишээл

Лейкерс хожиж цувралын харьцаа 3:1 боллоо
Лейкерс хожиж цувралын харьцаа 3:1 боллоо
 
Ажилд орох хүсэлт илгээхэд 10 секунд боллоо
Ажилд орох хүсэлт илгээхэд 10 секунд боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.