Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сумын төвийн шинэчлэл“ төслийн нээлт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд, Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд хэрэгжиж буй "Сумын төвийн шинэчлэл" төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Уг төсөл хэрэгжсэнээр 1014 өрхийг төвлөрсөн дулаан, цэвэр бохир усны шугамд холбогдож ил бие засах газрууд байхгүй болж хөрсний бохирдлыг арилгах, өрхийн гишүүн бүрт ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэхээс гадна хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих юм.

Хайрхандулаан сум нь далайн төвшнөөс дээш 2000-2978 м өндөрт өргөгдсөн, 413,8 мянган кв.м газар нутгийг эзлэн оршдог онцлогтой. Нийт 6 багийн 1014 өрхөд 3298 хүн амьдардаг.

Төсөл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих ба ажлын хүрээнд Цэвэрлэх байгууламж – 50 м3/хоног, Усан сан–100м3, Гүний худаг-2 ширхэг /Гүний худаг, усан сан, цэвэрлэх байгууламжийг алсаас удирдах SCADA системийг төлөвлөнө/ мөн Гадна ус хангамжийн шугам-5172 у/м, Гадна дулаан хангамжийн шугам-835 у/м, Гадна ариутгах татуургын шугам -3197 у/м, Гэр хорооллийн ус түгээх байр-2 ширхэг тус тус хийгдэнэ. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Цагаан зуун” ХХК шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна.






 

Эх сурвалж: БХБЯ

 

“Номын баяр-2020
“Номын баяр-2020" орон даяар нэгэн зэрэг болно
 
Айлын хот руу чоно сүрэглэн дайрсны улмаас 80 мал үхэж, 23 бог мал шархаджээ
Айлын хот руу чоно сүрэглэн дайрсны улмаас 80 мал үхэж, 23 бог мал шархаджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.