Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Номын баяр-2020” орон даяар нэгэн зэрэг болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Энэ жилийн номын баяр энэ сарын 19-нээс 10 дугаар сарын 4-нд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор болох гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр" тэмдэглэх тухай 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор зохион байгуулж, ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, Соёл, урлагийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр орон даяар болох аж. 

Тодруулбал, Нийслэлийн соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний болон хотын төв номын сан, “Номын соёлт ертөнц” ТББ, Монголын Зохиолчдын Эвлэл, Хүүхдийн төв номын сан, их, дээд сургуулиад, боловсролын байгууллага, хэвлэлийн компаниудтай хамтран, номын баярын өдрийн нээлтийн ажиллагаа 9 дүгээр сарын 19-ний бямба гарагт 11 цагаас нийслэл, аймаг орон нутагт нэгэн зэрэг эхэлнэ.

“Номын баяр-2020”-ын хүрээнд ард иргэд, хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, эерэг хандлагыг бий болгох, ном хэвлэлийн салбарын үйл ажиллагааг нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилгоор:

  • номын үзэсгэлэн худалдаа,
  • "Ном бид хоёр" бүх нийтийн хөдөлгөөн, 
  • ном солилцоо, 
  • зохиолч уншигчдын уулзалт, 
  • сургалт лекц, хүүхдэд зориулсан хөтөлбөр, 
  • шинэ номын танилцуулга, 
  • уран уншлага, 
  • номын баатруудын театрчилсан тоглолт, 
  • харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ явагдаж юм. 

 

З.Болдсайхан: Хараагүй хүмүүст ч давуу талууд бий
З.Болдсайхан: Хараагүй хүмүүст ч давуу талууд бий
 
Айлын хот руу чоно сүрэглэн дайрсны улмаас 80 мал үхэж, 23 бог мал шархаджээ
Айлын хот руу чоно сүрэглэн дайрсны улмаас 80 мал үхэж, 23 бог мал шархаджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.