"УБТЗ" ХНН-ийн 75 жилийн ой ирэх сарын 6-нд тохионо. 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдөр БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд тус нийгэмлэгийг байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсад төмөр замын тээврийн салбар эрчимтэй хөгжих үндсийг тавьсан юм. “УБТЗ” ХНН үүсэн байгуулагдсан нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болсон бөгөөд төмөр зам дагаж шинэ үйлдвэр уурхай, хот, суурин сүндэрлэн боссон түүхтэй.
Өнөөдөр ч улс орны хөгжилд УБТЗ-ын гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байна. 2018 онд 25.8 сая тонн, 2019 онд 28.1 сая тонн, 2020 онд 30.0 сая тонн, 2021 онд 31.2 сая тонн, 2022 онд 27.7 сая тонн, 2023 онд 32.4 тонн ачаа тээвэрлэсэн нь / 2022 онд ковид цар тахлын улмаас буурсныг эс тооцвол/ сүүлийн таван жил өссөн үзүүлэлттэй байна. 2023 онд Монгол Улсын тээврийн салбар бүх төрлийн тээврээр нийтдээ 105 сая тонн ачаа тээвэрлэсний 32.4 сая тонныг буюу 30.8 хувийг “УБТЗ” ХНН тээвэрлэсэн байна.