Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэр бүлийн боловсрол олгох сургалтын модулийн санал авах сургалт-хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хөгжлийн хэлтэс, Насан туршийн боловсролын үндэсний төвтэй хамтран “Гэр бүлийн боловсрол олгох сургалтын модуль”-ийг боловсруулж байгаа билээ. 


Тэгвэл өнөөдөр тус сургалтын модулийг боловсруулах ажлын хэсгийн ажлын явцтай танилцах, туршилтын сургалтыг зохион байгуулж Насан туршийн боловсролын үндэсний төвийн багш нараар хэлэлцүүлэх мөн модулийн санал авах сургалт-хэлэлцүүлгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт зохион байгууллаа.


Сургалт-хэлэлцүүлгийн үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа “Гэр бүлийн төлөвлөлт, гэр бүлийн эрүүл мэнд" сэдвээр хичээл заасан бол Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ гэр бүлийн үнэт зүйл, угийн бичгийн хөтлөлт, гэр бүлийн харилцаа, ёс зүй, гэр бүлийн эдийн засгийн тухай, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн профессор, доктор Т.Бүрэнжаргал гэрлэлт, гэр бүлийн тухай ойлголт, гэр бүл дэх хүүхдийн хүмүүжил, хөгжлийн асуудал, гэр бүлийн хүчирхийллээс урьдчлан сэргийлэх  талаар хичээл заалаа.

Сургалтад агентлагийн бодлогын газруудын сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүд, дүүргүүдийн Насан туршийн боловсролын үндэсний төвийн арга зүйч багш нар оролцсон юм.


Эх сурвалж: ГБХЗХ-ийн газар

Л.Дэлгэрмаа

“Экспортыг дэмжих зөвлөл”-ийн хоёрдугаар хуралдаан боллоо
“Экспортыг дэмжих зөвлөл”-ийн хоёрдугаар хуралдаан боллоо
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.