Монгол Улсад хамгийн анх 1929 онд нийт 20 автомашин замын хөдөлгөөнд оролцож байсан бол 94 жилийн дараа буюу 2023 онд 1,070,190 автомашин замын хөдөлгөөнд оролцож байна.
Мөн 2023 онд манай улсад 1,191,676 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэний 1,070,190 буюу 89,8 хувийг автомашин эзэлж буй аж. Түүнчлэн нийт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 697,532 буюу 58,5 хувь нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.
Статистик:
- 1929 он- 20 автомашин
- 1939 он-618 автомашин
- 1949 он-1633 автомашин
- 1959 он-9228 автомашин
- 1969 он- 18,658 автомашин
- 1979 он-30,802 автомашин
- 1989 он-43,492 автомашин
- 1999 он-74,840 автомашин
- 2009 он- 224,909 автомашин
- 2019 он-934510 автомашин
- 2023 он-1,070,190 автомашин тус тус бүртгэгдэж байжээ.