Аймгийн арслан Д.Энхболд тэргүүтэй Дорнодын бөхчүүд Ерөнхийлөгчийн төрсөн дүү У.Отгонбаярт Соёолон насны морь бэлэглэж, зургаа авахуулжээ. Дорнодын бөхчүүд Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаярт саймшрах ямар шалтгаан байгаа вэ.
Ерөнхийлөгчийн дүү гэгдэхээс гадна У.Отгонбаяр бөхтэй хувь, хувьсгалаараа их холбоотой нөхөр юм байна. У.Отгонбаярыг Сүхбаатар аймгийн “Жавхлант” бөхийн дэвжээг тэргүүлж байхад Ш.Мөнгөнбаатар 2018 онд Улсын харцага болсон. Ш.Мөнгөнбаатар олон жил зүтгэсний эцэст 30 хол гарсан хойноо улсын цолны босго алхсанд бөх цөөтэй Сүхбаатарынхан бөөн хөл хөөрцөг болцгоож байсан юм.
У.Отгонбаяр дөрвөн охинтой. Отгонбаярын том охин Хүслэн Жүдо бөхийн Ази тивийн аваргаас хүнд жинд хүрэл медалийн эзэн болсон. Багаараа мөнгөн медаль хүртсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зээ дүү жүдогийн хүнд жинд Улсын шигшээд барилддаг. У.Отгонбаярын эхнэр нь Даян аварга Н.Батсуурьтай үеэл ах дүүс. Увсын алдарт Жотойн Гэлэг начны хүү, Улсын начин Г.Даваасамбуугийн охин юм байна.
У.Отгонбаяр Улсын арслан Э.Оюунболдтой ч их дотно, хуурай ах дүүгийн барилдлагатай. Энэ бүгдээс үзвэл Ерөнхийлөгчийн “бөх”, бөх охины аав, Г.Даваасамбуу начны хүргэн, Зүүн аймгуудын бөхчүүдийн “хуурай ах” гэдгээ сонгуулийн хөзөр болгох юм байна. Ерөнхийлөгчийн дүү байлаа гээд сонгох, сонгогдох эрхтэй нь үнэн боловч хотод энэ шийдвэрийг ойлгохгүй байна. Харин хөдөөгийнхөн Ерөнхийлөгч ахынх нь нөмөр нөөлгийг тооцсон уу, өөрсдийнхөө удаа дараагийн сонголтыг батлахыг хүсэж байна уу Ухнаагийн бас нэг хүүхдийг чамгүй дэмжиж байгаа юм байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “БӨХ” УХНААГИЙН ОТГОНБАЯРТ ДОРНОДЫН БӨХЧҮҮД САЙМШИРСАН ГЭНЭ ҮҮ
Дорнодын угшилтай баахан бөхчүүд саяхан Ерөнхийлөгчийн төрсөн дүү У.Отгонбаярт нэлээдгүй саймширч Соёолон насны морь бэлэглэсэн гэнэ. Бэлэглээд зогсохгүй биетээрээ зогсоцгоож, патиараа татуулцгааж, нүүр номдоо оруулснаас нь хараад Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаярт Дорнодын бөхчүүд хөл алдаж гүйхийн учир шалтгаан юу вэ.
Ерөнхийлөгчийн төө зайгүй төрсөн дүүг “бөх” гэж ёжилсоноо товчхон тайлбарлая. Мань хүн бөх биш атлаа бөхчүүдтэй ажил амьдралаараа багагүй учраатай нөхөр гэдэг нь дараах хэдэн баримтаас тод харагдана. Ухнаагийн бага хүүг Сүхбаатар аймгийн “Жавхлант” бөхийн дэвжээг тэргүүлж байхад 2018 онд Ш.Мөнгөнбаатар Улсын харцага цолтон болсон түүхтэй. Ясны бөх гэгддэг Ш.Мөнгөнбаатарыг олон жил зүтгэсний эцэст 30 нэлээд гарсан хойноо улсын цолонд хүрсэнд цөөн бөхтэй Сүхбаатарынхны хувьд тэнгэрийн хишиг хүртсэнээс өөрцгүй үйл явдал болсон. У.Отгонбаярынх дөрвөн охинтой айл. Түүний дунд охин О.Хүслэн энэ жилийн Жүдо бөхийн Ази тивийн аваргын хүнд жинд Хүрэл медаль хүртэж, багаараа Мөнгөн медалийн эзэд болцгоосон.
Ийнхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ач дүү Жүдогийн хүнд жингийн хүрэл медальтай бөх. У.Отгонбаярын гэргий Д.Эрдэнэтуяаг Даян аварга Н.Батсуурьтай үеэл ахан дүүс бөгөөд Увсын алдарт Жотойн Гэлэг начны ач нар. Өөрөөр хэлбэл, У.Отгонбаярын хадам аав Улсын начин, дэд доктор Г.Даваасамбуу бол Увсын алдарт Жотойн Гэлэг начны хүү. Бас түүнийг Улсын арслан Э.Оюунболдтой хуурай ахан дүүгийн барилдлагатай, их ойрхон гэдгийг Хэнтийнхэн андахгүй.
Энэ элдэвтэй нөхөр эцсийн эцэст, Ерөнхийлөгчийн “бөх”, бөх охины аав, Г.Даваасамбуу начны хүргэн, Сэцэн ханаас гаралтай бөхчүүдийн “хуурай ах” гэдгээр өөрийгөө ийнхүү Сонгуулийн өмнө албаар гэрэл цохиулж хөзрөө дэлгэж байна гэх. Ерөнхийлөгчийн дүүг Сонгуульд өрсөлдөж болохгүй гэчихвэл Үндсэн хуульд заасан хүний Сонгох, сонгогдох эрхэнд халдсан хууль бус үйлдэл, хүний эрхийн мэдрэмжгүй гэж баалуулж болох хэдий ч унаган Улаанбаатарынхан бидэнд түүний энэ сонголтыг ойлгох ухаан хайрла!
Зүүн аймгийнхан тэгээд Ерөнхийлөгч ахынх нь түшиг тулгуурыг бодолцсон уу яасан ямартаа ч Ухнаагийн бас нэг хүүг Их хуралд гаргахаар чамгүй дэмжиж байгааг Дорнодынхон ойрдоо жиг жуг хийцгээж байна. Зүүн бүсэд Ухнаагийн Отгонбаяр гэгч энэ нөхөр МАН-ы нэг суудлыг лавтайяа халаасалчихсан биш биз гэх хардлага төрчихлөө.