Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Булгантуяа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эх болон эцгийн тэтгэврийн шимтгэлийг төрөөс хариуцан төлөхөөр хуульчилсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Засгийн газрын 2024.05.08-ны өдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Үүгээр ХНХ-ын сайд Х.Булгантуяа Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон байнгын асаргаанд байгаа хүүхдээ харж буй эцэг болон эхэд төрөөс үзүүлэх дэмжлэг, тэтгэмжийн нэмэгдлийг танилцууллаа.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Улсын хэмжээнд 115 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.Тэгвэл ирэх 7 дугаар сарын нэгнээс эхлэн гэртээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон том хүн асарч байгаа нийт 60 мянга орчим иргэнд төрөөс олгодог байсан тэтгэмжийн мөнгийг 2-3 дахин нэмэгдүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тал хувь болох 275 мянган төгрөг болгож тогтоосон байсныг дахин 10 хувиар нэмэгдүүлж энэ оны төсөвт суулгасан.

Мөн энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн гэртээ байнгын асаргаатай хүүхдээ асарч байгаа эцэг болон эхийн тэтгэврийн шимтгэлийг төрөөс хариуцан төлөхөөр хуульчилсан.

1 их наядын үнэтэй 100 өрөөтэй эртний  шилтгээнийг МОНГОЛ хүн худалдаж авах сонирхлоо илэрхийлжээ
1 их наядын үнэтэй 100 өрөөтэй эртний шилтгээнийг МОНГОЛ хүн худалдаж авах сонирхлоо илэрхийлжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ