Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Эрдэнэбат: Х.Нямбаатар хүний өмчийг нурааж, “мафи“-ийн толгойлогч шиг аашилж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /2024.05.06/ Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр "Эрэл" компанийн эзэмшлийн талбайг албадан чөлөөл. "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат Монголын ард түмний өмчийг насан туршдаа идэж, эдэлсэн" гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл "Эрэл" компанийн захирал Б.Эрдэнэбат өнөөдөр хариу тайлбар хийлээ. Тэрбээр,

"Байж болохгүй нэг зүйл нь "шударга ёс"-ны буюу Хууль зүйн сайд байсан хүн өөрөө Үндсэн хууль зөрчөөд, хүний хувийн өмчийг буулгаж байна. н.Мөнхбаатар нарын хоёр хүнд "Заавал нураа, би өөрөө шалгана" гэх үүрэг өгч "мафи"-ийн толгойлогч шиг улс орон даяар зарлаж байна шүү дээ.

Энэ асуудалд Б.Эрдэнэбат гэж хүнээс гадна "Эрэл" компанид ажиллаж буй олон мянган ажилтны нэр хүндэд халдаж, байгууллагын үйл ажиллагаанд халдсан маш НОЦТОЙ зүйл гэж үзэж байна" гэсэн юм.

Улаанбаатар марафон 2024: 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж АВАХГҮЙ
Улаанбаатар марафон 2024: 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж АВАХГҮЙ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.