“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлт энэ сарын 25-нд болох бөгөөд үндсэн зургаан төрөлтэй явагдах юм.
Тодруулбал
- 1.5 км зайд гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бол таван км зайд 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Энэ хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5,000 төгрөг.
- 10 км-ийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 30,000 төгрөг.
- 21 км-ийн гүйлтэд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох ба бүртгэлийн хураамж нь 50,000 төгрөг.
- Хамгийн урт буюу 42 км-ийн гүйлтэд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйх бөгөөд хураамж нь 60 мянган төгрөг байна.
Харин тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүйг зохион байгуулагчид нь тодотгож байгаа юм.
Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ubmarathon.hipay.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликэйшнээр бүртгүүлэх боломжтой.
Гүйлтэд оролцогчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт болон http:/ubmarathon.hipay.mn/ цахим хуудас, hipay аппликэйшнээр хийсэн төлбөрийн баримтыг үндэслэн энгэрийн дугаар олгож бүртгэл баталгаажсанаар гүйлтэд оролцох эрх нь нээгдэх юм.