“Зарагдсан бараа буцаахгүй” гэсэн бичиг томоохон худалдааны төвүүд болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид лангуун дээрээ байрлуулсан байдаг. Гэтэл ийм төрлийн бичиг тавих нь хууль бус үйлдэлд тооцогддог ба хуулийн дагуу торгуулийн хэмжээ нь 5.000.000 төгрөг байдгийг Шударга өрсөлдөөн ххэрэглэгчдийн төлөө газраас мэдээллээ.
ШӨХТГ-аас худалдаа эрхлэгч нарт хууль зөрчихгүй байхыг сануулж, зөвлөн тусалж танд 20 хоногийн хугацаа өгсөн буюу зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй зөвлөмж, шаардлагыг явуулсан байна. Мөн өнөө өглөөнөөс /2020.09.10/ улсын хяналтын байцаагч нар худалдаа эрхлэгч нарыг шалгахаар болжээ.