Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дональд Трамп коронавирусын аюулыг эртнээс мэдэж байсан гэв үү?

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 9 секунд

Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-д коронавирусээр нас барсан анхны тохиолдол  батлагдахаас хэдэн долоо хоногийн өмнө уг вирус маш аюултай гэдгийг мэддэг байснаа хүлээн зөвшөөрч, үүнийг мэдэхгүй мэт аашилж байсан гэдгээ домогт сэтгүүлч Боб Вудвордын бичсэн "Уур хилэн"  номонд бичигдсэн ярилцлагандаа дурьджээ.

Тодруулбал, Тэрээр Вудвардад "Коронавирус нь томуугаас тав дахин" үхлийн аюултай байж магадгүй гэж хэлсэн байна. Улмаар тэр 2-р сарын эхээр  зохиолч Вудвордод энэ вирус ямар аюултай болохыг мэдэж байгаагаа хэлж, 3-р сард энэ мэдлэгээ олон нийтээс нууж байснаа хүлээн зөвшөөрөв. Д.Трамп үүнийгээ  "Би даажигнахыг хүсэж байсан, яагаад гэвэл би сандрахыг хүсэхгүй байна." гэж тайлбарлажээ.  

Хэрэв Трамп мэддэг зүйлээрээ даажигнахын оронд 2-р сарын эхээр хатуу  арга хэмжээ авч маск зүүх, зай барих, гараа угаах зэрэг цар тахлаас урьдчилан сэргийлэх мессежийг тууштай өгч, эрс шийдэмгий ажилласан бол  Америкийн мянга мянган хүний амийг аврах боломжтой байсан гэж шинжээчид үзэж байна.

"Уур хилэн" номондоо  Вудворд Трамтай хийсэн  2019 оны 12-р сарын 5-аас 2020 оны 7-р сарын 21-ний цаг хугацааг хамрах 18 бүрэн хэмжээний ярилцлагаас бүтжээ. Ярилцлагыг Вудворд Трампын зөвшөөрлөөр бичиж авсан бөгөөд CNN зарим аудио бичлэгийн хуулбарыг авчээ. Энэ номонд Трампын өөрийнх нь үгийг ашиглан олон нийтийн итгэл, албан тушаалынхаа  үндсэн үүрэг хариуцлагаас урвасан ерөнхийлөгчийг дүрсэлжээ. Сонирхолтой нь Д.Трамп "Уур хилэн" номонд ерөнхийлөгчийн ажлыг "Өөрийн улсын аюулгүй байдлыг хангах явдал юм.” гэж тодорхойлсон гэнэ. Уг ном нь 9-р сарын 15-нд худалдаанд гарах юм байна.

 

Эх сурвалж: CNN

 

Зуслангийн бүсэд хог хаягдлыг хянах камер байршууллаа
Зуслангийн бүсэд хог хаягдлыг хянах камер байршууллаа
 
С.Мөнхчулуун: Ц.Мөнхбат гишүүнтэй хамт ТВ9 телевизийн нэвтрүүлэгт орсон.  Нам өөр байсан ч нутаг орны хөгжил гэдэг цэг дээр нэгдэж байгаа учраас бид тэгж улс төржихгүй
С.Мөнхчулуун: Ц.Мөнхбат гишүүнтэй хамт ТВ9 телевизийн нэвтрүүлэгт орсон. Нам өөр байсан ч нутаг орны хөгжил гэдэг цэг дээр нэгдэж байгаа учраас бид тэгж улс төржихгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.