Монголын жюү жицүгийн холбооны тамирчид АНЭУ-ын Абу Даби хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ.
Жюү Жицү гэж юу вэ?
Жюү Жицү гэдэг нь японы Ju буюу уян дөлгөөн, Jitsu буюу урлаг гэсэн үгнээс үүсэлтэй “Уян хатны урлаг” юм. Анх Японд үүссэн бөгөөд Жюү жицүгээс жудогийн спорт үүссэн түүхтэй. Японы алдарч жудоч Мицү Маэда 1915 онд Бразилд очиж, дэлхий нийтэд танил болоогүй уг спортыг түгээн дэлгэрүүлснээрээ Бразилын Жюү жицү (BJJ) хэмээн алдаршсан.
Бразилын Жюүжицү бол өрсөлдөгчөө ялахын тулд боох, өчих, хөших, дарах техникүүдийг цаг хугацааны зарчимд тулгуурлан, хүний биеийн анатомын мэдлэгийг ашиглан, хэвтээ байрлалд суурилсан тулааны урлаг юм. Жюү жицүг дасгал сургуулилтаас илүүтэйгээр бие болон оюун ухааныг дасгалжуудаг хүний биеийн шатар гэж нэрлэдэг. Учир нь жюү жицүгийн биед үзүүлэх ашиг тус нь асар их бөгөөд мэх, арга техник нь маш сайн уламжлагдсан.
Жюү жицү нь даралтат суурилсан түлхэх, татах, атгах зэрэг динамик болон тэсрэх хөдөлгөөнийг хослуулсан хүч чадал, зүрхний дасгал хөдөлгөөнийг хөгжүүлэхээс гадна турах, булчингын ачааллыг сайжруулдаг. Мөн хүн биеэ зөв удирдах, тэнцвэртэй байдлаа хадгалахаас гадна сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг сэтгэцийн маш сайн дасгал болдог тул тархины фитнес ч гэж нэрлэдэг.
Олон төрлийн спорт дотроос Жюү жицү бүх насны хүмүүс хийх боломжтой, өөрөөсөө том биетэй хүчтэй өрсөлдөгчөөс өөрийгөө хамгаалах, чадвартай байхаар зохион бүтээгдсэн спорт юм. Жюү-жицүгийн спорт нь дэлxий даяар сүүлийн 30 гаруй жил хурдацтай хөгжиж байгаа бөгөөд өдгөө хөгжингүй орнуудад түгээмэл спортын төрлүүдийн нэгт тооцогддог болоод байгаа болно. Мөн Олон улсын Жюү-жицү холбоо (JJIF) нь тус спортыг Олимпийн төрөлд оролцуулаx бодлого баримталж, эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ зорилтын хүрээнд жюү-жицү нь “Азийн Спортын иx Наадам”, “Азийн элсний наадам”, “Дэлхийн тоглолт”, “Дэлхийн элсний наадам” зэрэг томооxон спорт наадам, тоглолтуудад хамрагдах болсон тул дэлхийд жюү жицүгээр хичээллэгсэдийн тоо эрс нэмэгдэж байна.