Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уран зургийн “ертөнцөөр“ аялахуй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 9 секунд

Хүн төрөлхтөн эрт үеэс урлаг, уран зурагт татагдсаар ирсэн билээ. Алдарт “Мона Лиза”, “Үнсэлт”, “Одтой шөнө”, “Сувдан ээмэгтэй бүсгүй” зэрэг сонгодог уран зургуудыг бид хэдийн мэддэг боловч бусад уран зураачдын сонгодог зургуудыг тэр бүр мэддэггүй. Харин энэ удаа тэрхүү чадварлаг уран бүтээлчдийн  бүтээлээс сонирхуулж байна.

Зургийн нэр: "Тристан, Исолде хоёр"

Английн зураач Эдмунд Лейтоны (1852-1922)   бүтээл. Тэрбээр дундад зууны түүх, аж байдлын сэдвээр мэргэшсэн нэрт зураач юм. Эртний Английн рыцарь Тристан ба Ирландын гүнж Изолде нарын хайр дурлалын тухай домог зохиолуудаас сэдэвлэн зуржээ.

Зургийн нэр:  "Морин хийлч бүсгүй"

Хятадын зураач Ан Хэгийн бүтээл. Тэрбээр 1957 онд Гуанжоу (Хятад) хотод төрсөн бөгөөд тус хотын дүрслэх урлагийн коллежид боловсрол эзэмшсэн байна. Тэрээр 1985 оноос одоог хүртэл АНУ-д амьдарч уран бүтээлээ хийж байгаа аж.

Зургийн нэр:  "Мөрөөдлийн бүсгүй"

Оросын орчин үеийн нэрт зураач Константин Разумовын бүтээл юм. Константин Разумов 1974 онд Алтайн хязгаарын Заринск хотод төрсөн, одоо Москвад амьдардаг, эмэгтэй хүний гоо сайхныг уран сайхны аргаар дүрслэн зурж нэрд гарсан олон улсад нэртэй зураач.

Зургийн нэр:  "Хичээл тарсны дараа"

Францын зураач Андре Даргеласын (1828-1906) бүтээл. Аж байдлын зураач бөгөөд  ихэвчлэн сургуулийн хүүхдүүдийн аж байдлын сэдвээр зурж нэрд гарсан.

Зургийн нэр:  "Бүсгүй"

Оросын орчин үеийн нэрт зураач Константин Разумовын бүтээл. Тэрбээр 1974 онд Алтайн хязгаарын Заринск хотод төрсөн бөгөөд одоо Москвад амьдардаг байна. Эмэгтэй хүний гоо сайхныг уран сайхны аргаар дүрслэн зурж нэрд гарсан, хувийн амьдрал нь маш нууцлаг зураач.

Зургийн нэр:  "Шинэ найзууд"

Францын зураач Эмиль Вернонгийн (1872-1920) бүтээл юм.  Хүүхдүүд, эмэгтэйчүүдийн зургийг тод өнгөөр гоё сайхнаар зурж нэрд гарч байжээ.

"Апельсины модны доорх үзэсгэлэн гоо" Францын зураач Эмиль Вернонгийн бүтээл. Тэрбээр нийгмийн энгийн давхаргаас гаралтай боловч Тур хотын Дүрслэх Урлагийн Сургуульд уран зургийн чиглэлээр суралцсан байна. 1888 онд анхны зургийн шагналаа тэнд суралцаж байхдаа хүртсэн. Дараа нь Парисын дүрслэх урлагийн сургуулийг Уильям Бугро, Огюст Трүпем нарын удирдлага дор  суралцаж төгссөн. Тэрээр эмэгтэйчүүд, хүүхдүүдийн зургаар дагнаж тэднийг хамгийн гоё сайхнаар зурж алдаршсан зураач. Харин 1915 онд цэрэгт татагдсан боловч дараа жил нь эрүүл мэндийн шалтгаанаар халагдсан, 1920 оны нэгдүгээр сард нас баржээ.

А.Мишээл

Торонто репторс цувралыг тэнцүүллээ
Торонто репторс цувралыг тэнцүүллээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц