ЦЕГ: Сэтгүүлч А.Баярмааг худал мэдээлэл тараасан гэх зүйл ангиар шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 24 секунд

Өмгөөлөгч Г.Батбаяр агсантай цуг шалгагдаж байсан гэх сэтгүүлч А.Баярмааг баривчилж, цагдан хорьсон талаарх мэдээлэл гарсан. Тэгвэл түүний шалгагдаж буй хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Ингэхдээ тухайн сэтгүүлчийг "Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалган ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад тухай сэтгүүлч нь мөрдөгчийн дуудсан хугацаанд хүрэлцэн ирээгүй тул энэ оны 01 дүгээр сарын 29-ний өдөр прокурорын мэдэгдэх хуудсыг өөрт нь хүлээлгэн өгсөн боловч энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан. Иймд түүнийг энэ оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах шүүгчийн захирамжийн дагуу 05 дугаар сарын 05-ны өдөр баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа" гэлээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь худал мэдээлэл тараахтай холбоотой гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Х.Ганхуяг: Монголбанкны удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ
Х.Ганхуяг: Монголбанкны удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ
 
ТАНИЛЦ: Ногоон автобусны сонсголд Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар тэргүүтэй 98 хүн гэрчээр оролцоно
ТАНИЛЦ: Ногоон автобусны сонсголд Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар тэргүүтэй 98 хүн гэрчээр оролцоно
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!