Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Монголбанкны удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 52 секунд

2021 онд шинэчлэн батлагдсан Банкны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул үүнд хяналт тавих үүрэг бүхий Монголбанк, түүний удирдлага үндсэн чиг үүргээ биелүүлэхгүй байна хэмээн үзэж, уг асуудлыг шалгуулахаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Улсын ерөнхий прокурорын газарт хүсэлт гаргалаа. Тодруулбал,

Банкны салбарын монополыг задалж, банк хадгаламж эзэмшигч, харилцагчдын хөрөнгөөр бизнес эрхэлдэг байдлыг халах, зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор Банкны тухай хуулийг 2021 онд шинэчлэн батлуулсан. Уг хууль батлагдаад гурван жил болж байгаа боловч хэрэгжилт нь хангалтгүй байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Аль нэг салбарт монопол буюу давамгайлал байснаар тэнд үнийн өсөлт бий болж байдаг. Өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнээс гадна зээлийн хүү өндөр, хүртээмж нь муу, хувийн хэвшил зээл авах боломж нь хомс байна. Үүний эцсийн өртгийг иргэд л төлж байгаа. Тиймээс банкны салбар дахь монополыг задлах шаардлагатай байна. Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад гурван жил болж байхад хуулийн хэрэгжилт хангалтгүй байсны улмаас энэ нь хууль зөрчсөн үйлдэл болж, гадаад зээлүүд татагдах хэмжээнд хүрлээ. Хууль хэрэгжээгүйн гол хохирогч нь иргэд.

Иймд Монголбанкны удирдлагыг шалгуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулах хүсэлт гаргаж байна. Цаашлаад одоогийн удирдлагыг хугацаанаас нь өмнө татан буулгаж, мэргэжлийн хүмүүсээр солин томилох шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлнэ” гэв.

Утас хулгайлж данснаас нь 2 сая төгрөг авчээ
Утас хулгайлж данснаас нь 2 сая төгрөг авчээ
 
ПАРИС 2024: Шөвгийн 8-д ОУХМ Б.Баасанхүү Парагвайн тамирчин Нарваез Габриелатай барилдана
ПАРИС 2024: Шөвгийн 8-д ОУХМ Б.Баасанхүү Парагвайн тамирчин Нарваез Габриелатай барилдана
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц